Иргэд гадаадад зорчихдоо гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдол их байдаг аж. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдийг хувийн хариуцлагаа өндөржүүлж, гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй байж, анхаарал болгоомжтой аялахыг сэрэмжлүүллээ.
Элчин сайдын яам бичиг баримтаа гээсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй аж.
Гадаад паспортаа гээснээр зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг байна. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг аж.
Хэрэв тус улсад аялах үедээ бичиг баримтаа гээсэн бол Элчин сайдын яамны шуурхай утас +86 176 0078 7323, +86(10) 6532 1203 болон beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn цахим хаягт хандах боломжтой гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ