Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд муу дүн авсан байгаа тул хариуцлага хүлээх ёстой хэмээн УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан шүүмжиллээ
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: "Өнөөдөр хариуцлагын асуудал яригдах ёстой. Засгийн газрын Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг 45 хувьтай гэж УИХ-ын Тамгын газраас дүгнэсэн байна. Бусад газраас 50, 51 хувьтай гэж дүгнэсэн байна. Шалгалтандаа муу авсан байна. Бид ч бас Засгийн газарт хариуцлагын асуудлыг ярих ёстой. Асуудлыг хэлэлцсэн төдий өнгөрөөж болохгүй. 2025 оны нэг хүний нэг сарын амьжиргааны зардал 2024 оныхоос 45 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр бидний гаргаж байгаа бодлого үйл ажиллагаа ард иргэд дээр маш хатуу, амьдрал ахуй нь сайжирсан биш, 45 хувьтай гэж үнэлэгдэж байгаа шиг маш муугаар үнэлэгдээд явж байна. 5 дахийн чуулганд ажлаа тайлагнаж байгаа сайд нар нь өөрсдөө байхгүй байгаа нь л ажилдаа ямар хандаж байгааг илэрхийлж байна.
Монголбанкнаас инфляцийг 2 оронтой тоонд орно гээд танилцуулчихсан. Бодлогын хүүг 12 хувь болгочихсон. Иргэдэд дахиад л ачаалал, дарамт нэмэгдэнэ. Төсвийн орлого тасрах нь тодорхой боллоо. Үндсэндээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад тодорхойгүй шийдвэрүүд ард иргэдийн эргэлзээг, амьдралд нь хүнд дарамт болж очиж байна. ББСБ л ганц болж байна. Ашиг нь 85 хувь болчихсон байна. Иргэдийг шулан мөлжиж байна. Эсрэгээрээ иргэдийн амьдрал доошилсоор байна. Засгийн газар томоохон ажлуудыг хийх гэж байна. Гэтэл хийж байгаа ажлууд нь яг иргэддээ биш, гадныханд зориулагдсан ажил байгаад байна аа. Жишээ нь монголчууд барилгаа барьж чаддаг болчихсон. Мөн машины номер олгохгүй байх шийдвэр. Оронд нь хуучин автомашины импортын татварыг нэмэх арга байсан. 2023 онд ноолуурыг 100 хувь самнана гэх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэсэн хэдий ч бэлтгэл ажлууд нь хангалттай хийгээгүй. Өнөөдөр ноолуур авах хүнгүй болсон. Үнэ нь унасан. Энэ мэт бидний гаргаж байгаа шийдвэрүүд оновсчгүй байгаад байна" гэв.
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа