Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б нь тоглоомын зориулалт бүхий (гар буу) зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд (Танхайрах)
Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна