Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл боловсруулагдаж дууссан бөгөөд ирэх долоо хоногт УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг мэдээллээ.
Тодруулбал, хуулийн төслийн долоодугаар бүлгийн 20.1 дэх хэсэгт "Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны ажиллагаа эрхлэгч нь спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна" гэж зааж өгсөн байна.
Мөн 20.2 дахь хэсэгт "спорт бооцоот таавар, хонжворт сугалааны сөрөг үр дагавараас сэргийлэх зорилгоор оролцогчийн гэр бүлийн гишүүн оролцогчийг спорт бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсоны улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэжээ.
Энэ мэт зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлж хаврын ээлжит чуулганд өргөн барихаар болж буй аж.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ