ЭЦГ-аас "Ноорог" сувгийн багийг шалгаж эхэлсэн, ажлаа гүйцэтгэхдээ эрх хэмжээгээ хэтрүүлж, иргэний эрхэд ноцтой халдсантай холбоотой асуудлыг ЦEГ-аас тодруулж мэдээлэл авчээ. Мэдээлэл дэр үндэслэн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр:
"1. Үндэслэлийн талаар: Худал мэдээлэл тараах буюу хувь хүн, байгууллагын хуульд заасан эмзэг мэдээллийг цуглуулж, тараах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө. Харин эрүүгийн хуулийн 19.9-д заасан гэмт хэрэгт холбогдуулан огт шалгаагүй, яагаад ийм мэдээлэл тарсан талаар мэдэхгүй гэв.
Прокурорын тайлбарт мөн худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа талаар байсан. Гэвч яг энэ мэдээллийн дараа ЦЕГ-аас олон нийтэд хийсэн мэдээлэлдээ “мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэдэг зүйлчлэл нэмэгдэв.
2. Хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоотой эсэх: Тус сайтын хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө явуулж буй ажиллагаа биш гэдгийг онцлон хэлэв.
Миний хувьд холбогдуулан шалгаж буй зүйлчлэл нь өөрөө хэвлэн нийтлэх эрхээ эдлэхтэй холбоотой тул хариулт нь “үндэслэлгүй” байв.
3. Хэрэв хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй юм бол үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бүх тоног төхөөрөмжийг яагаад хураасан, хэзээ буцаан өгөх талаар тодруулахад “прокурор шийдвэрлэнэ” гэж хариу өгөв.
Мэдээж энэ ажиллагааны явцад эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хураах шаардлагагүй хөрөнгийг хураасан эсэх талаар өмгөөлөгчид холбогдох гомдлыг прокурорт гаргаж, шийдвэрлүүлнэ гэж найдаж байна.
4. Хойшлуулшгүй ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байсан эсэх талаар тодруулахад ажиллагааг шуурхай явуулах нөхцөл байдал байсан бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй ярих хууль зүйн боломжгүй байлаа.
Энд нэг зүйлийг анхаарах ёстой. Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” ажиллагаа хамаарахгүй.
5. Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэг байгууллагын хуулиудад хүнийг саатуулах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь хууль тогтоогчдын засах ёстой алдаа бөгөөд яг энэ тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан “түр саатуулах” үндэслэл хамаарахгүй. Бид энэ завхарлыг засах ёстой.
ХЗБХ, ХЭдХорооны хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох эрхгүй, гагцхүү хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна." гэжээ.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна