Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар авч, шийдвэрлэдэг болоод байгаа билээ. Гуравдугаар сарын 14-17-ны хооронд уг дугаарт иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал ирсэн байна. Тодруулбал, Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн автобусан дотор хоёр хүн утсаа алдсанаа мэдэгдэхэд жолооч хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийн утсаар залгаж олж өгчээ.
Харин гомдлын дийлэнх нь жолооч автобусны буудлаас хүнээ авахгүй явсан гэсэн бол зорчигчоос бэлэн мөнгө авсан, ёс бус харьцсан, жолооны ард утсаар ярьсан, гүйцэд суугаагүй байхад хөдөлж унагаасан зэрэг бүх гомдлыг шалгаж, зөрчил гаргасан жолоочийг торгосон байна.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал тул үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриаллаа
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ