“Энержи ресурс” ын хулгайг шалгах хянан шалгах түр хороо байгуулах талаараа мэдээлсэн тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр:
"Би 28 жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан хүн л дээ. Өөрөөр хэлбэл залуу насаа олигархуудын хулгайг илчилж баримт цуглуулж нэвтрүүлэг ярилцлагууд хийсээр өнгөрөөсөн юм. Монголын ард түмний баялгийг хулгайлж хувьдаа завшигчдын олонхи нь говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс би Говийн бүсийг сонгож УИХ -д нэр дэвшсэн юм. Говийн ард түмэн надад итгэл өгсөн. Би яагаад УИХ- ын гишүүн болсон бэ гэвэл эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж хулгайчдыг илчлээд илчлээд дийлдэггүй юм бол хууль тогтоох дээд байгууллагад нь орж байгаад шударга ёсыг тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулья гэж зүтгэсэн юм. Одоо надад ажиллах л үлдсэн. Засгийн газраас “Энержи ресурс” хэмээх мафижсан аж ахуйн нэгж Ухаа худагийн ордыг луйвраар авсаныг нотлож УИХ- д Тогтоолын төсөл өргөн барьлаа. Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл ахаллаа. Тийм ээ, энэ бол үнэн. Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын хувьд үе үеийн эрх мэдэлтнүүдийн нэгэн адил эл компанийн эрх ашигт үйлчилсэн бол магад амар байх байсан биз. Мөнгө эрх мэдлээр цалигаж олон жилийн турш, эрх мэдлийн оргилд санаа амар суух байлаа. . Гэвч тэгсэнгүй. Энэ компанийн луйврыг илчилж Монголын ард түмний хулгайлагдсан баялгийг авч өгөхөөр шийдсэн нь талархууштай алхам мөн. Тиймээс Говийн бүсээс сонгогдсон УИХ- ын гишүүний хувьд дэмжиж , УИХ дээр манлайлж ажиллана. “Ухаа худаг” бол миний сонгогдсон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг. Энэ бол улсын төсвөөр хайгуул хийгдсэн Монголын ард түмний өмч. “Энержи ресурс” бол баялаг бүтээгч биш баялаг хулгайлагч. Тэд цагтаа Засгийн газрыг Централ тауэрт хуралдуулдаг байсан. Дуртай шийдвэрээ хүссэн үедээ гаргадаг. Тэдний хувьд Засгийн газар, УИХ бол зүгээр л нэг цэгийн үйлчилгээ. Тэд шүүх, цагдаа, прокурор АТГ -г ямагт эрхшээлдээ байлгадаг байсан. Ийм л байсан. Харин одоо энэ бүхнийг эцэс болгоё. Залуу насаа зорилусан үйл хэргээ гүйцээж ард түмнийхээ талд шийдвэр гаргахад хүчин зүтгэе. Ёстой шүүрэн шанага болтол шалгая. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн УИХ -ын гишүүний хувиар шударга бустай тэмцэж УИХ-аас шударга шийдвэр гаргах үйлст оролцоё. Ингэхийн тулд өөрийнхөө бланк дээр 32 гишүүний гарын үсэг цуглуулж хянан шалгах түр хороо байгуулж болсон үйл луйврыг ард түмэндзээ нээлттэй мэдээлэл өгье. УИХ-ын гишүүд, АН маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Надад дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг бол ард түмэн. Би сая нөхдийн хамт Хөх Монголын хөх аянаараа 21 аймгаар яваад ирлээ. Ард түмнээ яаж ингэж ядуу дорой амьдруулж чадав аа гэж эмтэрлээ. Иргэд шударга ёсыг, баялгийн тэгш хуваарилалтыг хүсч байна. 28 жилийн турш гүтгүүлж, доромжлуулж, хилсээр ял сонсож, эх орноосоо дүрвэ хэмээн тулгуулж явсан надад одоо ухрах айх юм алга. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээд үзье. Ард минь асаалттай танк болж түших нь Говийн бүсээс минь эхлээд Монголын нийт ард түмэн байгаасай гэж хүснэ.
Говийн бүсийн 7 р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан
Жич: зурган дээр байгаа хавтастай юмнууд надад байгаа баримтуудын зөвхөн 30 хүрэхгүй хувь нь…. Баримтуудыг шат дараатайгаар нийтэд дэлгэх болно." гэжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
“Найман шарга“ төвд ам.доллар 3593, юань 494 төгрөгтэй тэнцэж байна
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс ирэх сарын 4-н хүртэл 22.00-06.00 цагийн хооронд ХААНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа
Х.Сумъяадоржид мессеж санал илгээхэд алдаа заагаад хүлээж авахгүй байжээ