УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн.
Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай. Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой" гэлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ