Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ. Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна