Цаг агаарын тав хоногийн /2025.03.18-22/ урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар дулаарч + градус руу шилжиж байна. Агаарын температур өдөртөө 0..+12 хэм хүртэл, говийн бүс нутгаар өдөртөө +13...+18 хүртэл дулаан байх төлөвтэй байна.
Тодруулбал, энэ ням гараг хүртэл ихэнх хугацаанд хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч голын ай сав газраар өдөртөө 0...+5 хэм бол говийн бүс нутгаар өдөртөө +13...+18, бусад нутгаар өдөртөө +7...+12 хэм дулаан байх төлөвтэй байна.
Харин Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10..-15 хэм хүйтэн байх төлөвтэй байгаа юм. Мөн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан байх төлөвтэй байна.
Цаг агаарын төлөвийг харвал, говийн бүс нутгаар зуны төлөвт шилжиж байгаа бол бусад нутгаар хаврын урин цаг ирж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ