ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө 1 тохиолдол нэмэгдлээ. Мөн хөдөө орон нутгаас 12 хүүхдээс сорьц авч илгээсэн. Үүнээс 3 тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна.
Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.
24-р сургууль болон Эхлэл сургуулиуд дээр ирсэн сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажсан байна. Иймд эцэг эхчүүд болон асран хамгаалагчид ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй байна гэдгийг анхаарууллаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ