2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал "Бие даалтын долоо хоног" болно.
Энэ хугацаанд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Үүний дараах долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 7-11-нд сурагчдын хоёрдугаар улирлын амралт болж, гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх юм. Орон нутгийн сургуулиудад "Бие даалтын долоо хоног" нь энэ сарын 24-нөөс 28-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна. Мөн орон нутгийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 12-ноос шинэ улирлын хичээл нь эхэлнэ.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна