Энэ жил шинийн нэгний өдөр тасарч байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдөр буюу шинийн 2-оос эхэлж байна. Цагаан сарын үеэрх амралтын талаар Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас дараах мэдээллийг өгөв.
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Иймд шинийн 2, 3-ний өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.
Харин шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ний Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.
Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.
Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Ч.Номин: МҮОНРТ-ийн үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх ёстой
Оюутны "Менторшип" хөтөлбөрт шалгарсан "Байгал-360" шилдэг төсөлд ногоон хөгжлийн хороо тэтгэлэг гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
2025 оны эхний 10 сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчих 6507 зөрчил бүртгэгджээ
5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно
О.Уламсайханыг 38 настай Д гэгч эрэгтэй хутгалжээ