2005 оны зун аргентин эр Мигель Гузман өөрийнхөө хүү Дэмианд немц овчарка худалдан авч өгөөд Капитан гэж нэрлэжээ. Харамсалтай нь капитаныг худалдан авснаас хойш нэг жилийн дараа Мигель нас барсан байна. Оршуулгын дараа бэлэвсэн эмэгтэй хүүгийнхээ хамт гэртээ ирэхэд нохой нь алга байжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа оршуулгын газарт очиж үзтэл нохой нь эзнийхээ шарилын дэргэд өрөвдөлтэйгээр гаслаад сууж байж. “Бид нохойг хэзээ ч оршуулгын газар луу авч яваагүй, тэр яаж тийшээ очих замаа олсныг мэдэхгүй. Бид түүнийг олоод гэртээ авчирсан ч тэр хэсэг хугацааны дараа дахиад л оршуулгын газар луу явчихсан” гэж бэлэвсэн эмэгтэй ярьсан байна.
Оршуулгын газрын эзэн Гектор Бассегийн хэлж байгаагаар бол Капитан өдөртөө тэр хавиар жаахан явж байгаад унтах болохоороо эзнийхээ шарил руу буцаж ирээд дэргэд нь унтдаг байна. Тэгээд ч шарилын газрынхан үнэнч нохойг сайн тэжээдэг гэнэ. Харин 2007 онд Капитан нохой савраа гэмтээж, ажилчид түүнийг мал эмнэлэгт үзүүлэн эдгээжээ.
“Би түүнийг хэд хэдэн удаа гэртээ авчрах гэж оролдсон. Гэвч тэр бүхэнд нохой маань эцгийн минь шарил руу буцаад явчихдаг юм. Тэр ч эцгийн минь шарилыг бараадсаар байгаад тэндээ үхэх байх даа даа” гэж Мигелийн хүү Дэмиан хэлсэн байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа