УИХ-ын гишүүд дандаа л нэг хөгийн, инээдэмтэй байдалд орж байх юм. Тийм зүйлээ өөрсдөө бүр нэг тултал нь хийхийг бас яана.
Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн Д.Өнөрболор л гэхэд хөлдүү тавьчхаад бууз чимхэж байгаа дүр эсгэсэн зураг цахим орчинд тавьж олныг багагүй бухимдуулав.
Уг нь бууз чимхэж байгаа гишүүн цаанаа л нэг өөр, өег харагдах байсан л байх. Гэтэл эрхэм гишүүний өрсөн бууз нь хөлдүү байсан гэж байгаа. Тиймээс “Ижийтэйгээ нэвтрүүлэгт оролцож байж ингэх ч гэж...” халаглах хүмүүс ч олон.
Тэрхүү зураг нь шүүмжлэл дагуулаад эхэлмэгц “Нэвтрүүлэгт оролцсон юм. Жүжиг шиг, тавилттай харагдсан юм шиг байна. Нэвтрүүлэг нь гарахаар үзээрэй...” гэж шүүмжлэлийг сөрөв.
Гэхдээ хөлдүү бууз авчирч тавьчхаад чимхэж хийж байгаа дүр эсгэсэн нь “УИХ-ын гишүүд иймэрхүү байдлаар ард иргэдээ алхам тутамдаа хуурч байдаг” гэдгийнх нь бас нэгэн нотолгоо болсон учраас олны зүгээс дургүйцсэн л дээ.
Товчхондоо бол өнөөгийн улстөрчдийн тавилттай жүжгийг булт олон бүр андахаа байчихсан. Ийм байхад битгий ингэж онигоо бол л доо. Тэгээд ч тойргийн чинь сонгогчид хүртэл ”Гишүүнээсээ бүр иччихлээ. Яаж ч ядарч, яаж ч өлсөж туйлдлаа ч хөлдөө бууз, хөлдөөгүй бууз хоёрыг ялгахтайгаа шүү...”гэсэн байна билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.57.95.55
Ийм Хятад царайтай хүмүүс байх гэж.. За тэр ч яахав. Энэ МАН-н УИХ-н гишүүн маань Хүүхдийн Паркийн хууль бусаар "намыхаа шугамаар" эзэмшдэг Газарийг хэзээ улсад ыуцааж өгөх гэж байгаа юм болдоо
Хариулах202.70.34.98
ЭРГҮҮ ЭМГЭН
Хариулах