“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр болж, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсон.
Угаас Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Тэр чуулганыг нээх үедээ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.” гэж хэлсэн.
Тэрхүү төлөвлөгөөний дагуу
Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл
Төрөлжсөн аялал жуулчлал (археологи, амралт, рашаан сувилал, шашин)
Баруун бүсийн тэргүүлэх чиглэл
Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,
Хойд бүсийн тэргүүлэх чиглэл
Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан
Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл
Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал
Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл
Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал
Говийн бүсийн тэргүүлэх чиглэл
Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл
байхаар тодорхойлж, эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр болсон.
Түүнчлэн энэ жил УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулах бөгөөд “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик, мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах зэрэг чухал үр дүнд хүрэх боломжийг нээж байна.
Ерөнхий сайдын хэлснээр бүсчлэлийн үр дүнд тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих учиртай.
Тиймээс ч энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилгыг жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлж, хөгжлийн олон түгжээг тайлахад оршино гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна