“Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэхийг цуцлах“ өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зуржээ

Moderator
2024/02/05

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь багагүй хэл ам дагуулсан. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар хойшлуулсан юм.

Нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн Н.Номун-Эрдэнэ нэгдүгээр сарын 22-нд "Газрыг гадаадын иргэн /60 жилээр ашиглаж, 40 жилээр сунгах/ 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн /2024.02.04/ 16:15 цагийн байдлаар тухайн өргөдлийг 100.046 иргэн дэмжжээ. Ингэснээр дээрх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна