Г.Ариунбуян генералаа, огцор

Moderator
2024/01/26

Өргөсөн тангарагтаа үнэнч хэмээн гал, усны аюул руу явж буй онцгой байдлын алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, техник тоног төхөөрөмжийн хангалт муу, маш муу гэдгийг бид хийн дэлбэрэлтийн үеэр “гадарласан”. 

Тэгвэл ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нь дээрх хангалт улсын хэмжээнд 57, нийслэлд 55 хувьтай байгаа гэж байна. Мөн дөрвөн алба хаагч дундаа нэг хувцас дамжуулан өмсдөг. Хэрвээ нийт алба хаагчдын хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тайлбар өгсөн. 
Өөрөөр хэлбэл төсөв нь хүрдэггүй гэж ярьж байгаа юм.  
Харин Монгол Улсын төсвийг атгаж суугаа Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд “Энэ жил төсөвт ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдуудаас 26 их наяд төгрөгийн санал ирсэн. Үүнээс 22 их наяд нь улсын төсөвт багтсан. Мөн 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгагдсан. 
Сайдуудаас ирүүлсэн төсөв үргэлж танагдаж байдаг. Шадар сайдын багцад багтдаг ОБЕГ-ын 2023 төсөв 212 тэрбум төгрөг байсан. 2024 онд 426 тэрбум төгрөг болсон байгаа. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум төгрөг, 2024 онд 216 тэрбум төгрөг болсон. Бусад сайд нараас хамгийн өндөр хуваарь нэмэгдсэн. 
Энэ онд Батлан хамгаалах яам болон Онцгой Байдлын Ерөнхий Газрын төсөв бусад яам агентлагаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байгаа. ОБЕГ 2024 онд 21.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авах боломжтой” гэх тайлбарыг өгсөн юм. 
Үнэндээ сайд нь төсвийг нь хангалттай олгуулахаар болж байхад түүнийгээ хүргэхгүй байгаа нь төсвийн захирагч ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн менежментийн асуудал. 
Ганцхан жишээ дурдахад, тус байгууллага дэргэдээ Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, мөн сонин, сайт, видео бүтээл хийх хэмжээний бүтэн Олон нийттэй харилцах төвтэй байгууллага. 
Гэтэл өөр бусад байгууллагаар видео сурталчилгаа хийлгэж, хөрөнгө зарлагадаж байгаа юм. Энэ бол ердөө ганцхан жишээ. 
Тийм байтал төсөвлөсөн хөрөнгө нь хүрдэггүй мэт тайлбар тавьж байгаа нь Г.Ариунбуян даргын хувьд удирдлага байх чадамжгүйг нь л илтгэж байгаа хэрэг юм даа.


Г.Ариунбуян генералаа, огцор

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.22
    2024/01/28

    АМАРСАЙХАН Ш ДЭЭ. ХОТЫН ДАРГА БАЙСАН. БОГД УУЛЫГ ТЭР АХТАЙГАА ХАМТ ЭЗЭЛЖ ЭЗЭН СУУГААД БҮР УУЛЫГ НЬ НУРААЖ НЭГ МУУХАЙ БАЙР БАРЬЧИХААД БАЙГАА БИЗДЭЭ. ТЭР ХООЛНЫ ГАЗАРТ НЬ ХҮН ХОРДЛОГО АВЛАА ГЭЭД ЯРИАД БАЙСАН САНАГДАХ ЮМ.

    Хариулах
  • 66.181.177.22
    2024/01/28

    ШАДАР САЙД АМАРБАЯСГАЛАНГИЙН АХ ОТГОНБААТАР БИЛ ҮҮ НЭГ ХҮН ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ДАРГААР АЖИЛЛАЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ОРЛОГЧ НЬ ШОРОНД СУУЖ БАЙСАН ТҮҮХ САЯХАН. САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах