Нийслэлийнхэн байтугай Г.Мөнхцэцэгийгээ “мурьсан” Б.Саранчимэг

Moderator
2024/01/25

Нийслэлд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Б.Саранчимэгийг говийнхон энэ жил сонгоно гэж үү.   

Б.Саранчимэг өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн тойргоо орхиж, намынхаа гишүүн Г.Мөнхцэцэгийг “жийж” Дундговиос нэр дэвшихийн тулд хүлгийн жолоо залж, хүний өөрийн хүмүүст өөрийгөө таниулсаар ирсэн.

Ёстой л “Хүн ядрахаараа төрлөө Тураг ядрахаараа уулаа” гэдэг болж байгаа нь энэ. Б.Саранчимэгээс өмнө Дундговьд түүний дүү Б.Наранхүү сонгогдож байсан ч иргэдээ төрд төлөөлж чадаагүйгээс мултарсан газар.

Харин энэ удаа эгч нь Дундговийг онилсон ч УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосноор мань хүн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нартай гар барьж, Дорноговиор аялан тоглолт хийхээс наахнуур явна.


Уг нь УИХ-ын гишүүн хүн сонгогчдыг төрд төлөөлөх ёстой атал Б.Саранчимэгийн хувьд дараагийн “нүхээ малтаж” 4 жилийг үдэж байна гэсэн үг.

Түүнийг одоо 3 дахь удаад нь УИХ-ын гишүүнээр төрд илгээхэд тун ч бэрх гэдгийг говийнхон мэдэж байгаа биз ээ.

Хамгийн наад зах нь ЖДҮХС-тай холбоотой асуудлыг бодох ёстой. Үнэндээ тухайн үед Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэг "Сингапур Хэльт Кейр Сентер" компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан гэх мэдээлэл түгсэн.

Б.Наранхүүгийн хувьд  “Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ.” гэж томорч байсан бол эгч Б.Саранчимэг нь “Би өөрөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй.” гэж өөрөөсөө зайлуулж явсан түүх бий.

Энэ нь Б.Саранчимэг ямар ч тохиолдолд өөрийгөө л боддог гэдгийг нь батлаад өгөх биз.

Төрсөн дүүгээсээ ч нүүр буруулах шахам хариулт хэлж явсан Б.Саранчимэг одоогийн тойрогтоо юу хийсэн бэ гэвэл иргэд “Тийм гишүүн байгаа билүү” л гэж сөргүүлэн асуух биз.

Б.Саранчимэгийн хувьд хоёр ч удаа парламентын гишүүнээр сонгогдохдоо барилга байшин, сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцож, тууз хайчилж явснаас нийт сонсгогчдынхоо эрх ашгийн төлөө хууль санаачилж явсан нь бараг л үгүй шүү. Дэд бүтэц нь бэлэн нийслэлд байхдаа олон нийтийн төлөө ажиллаагүй хүн говийн иргэдийн эрх ашгийн төлөө чухам юу хийнэ гэж худал амлах бол гэдэг нь сонирхол татаж буй.

Тэгээд ч говийн иргэд УИХ-ын гишүүний суудлаас буух дургүй Б.Саранчимэгийн үгэнд итгэх нь юу л бол...


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.142
    2024/01/27

    Muu orkuud zugeer ch harj chadahgui naad nudee hujirlaa za

    Хариулах
  • 139.5.217.142
    2024/01/27

    Eeljiit yas hayalt uu?

    Хариулах
  • 139.5.217.142
    2024/01/27

    Ardiin nam l zugeer yumdaa

    Хариулах
  • 139.5.217.142
    2024/01/27

    Amjilt husey ih saihan gishuun shuuu

    Хариулах
    • 139.5.217.142
      2024/01/27

      Orkuud ataarhaj bgaan

    • 139.5.217.142
      2024/01/27

      Yag turiin hatan iim baidag

  • 202.179.8.4
    2024/01/26

    БЗД-т ёстой юу ч хийгээгүй

    Хариулах
    • 139.5.217.142
      2024/01/27

      Zunduu hiisen

  • 202.9.46.6
    2024/01/25

    болдог ч хоёроо дагаж дээ жирэмсэн болж үлдэв дээ

    Хариулах
  • 66.181.170.222
    2024/01/25

    Саранчимэг би л болж байвал бусад хамаагүй гэдэг өөрийн эрх ашгаа бодохоос эх орноо боддоггүй хөгийн хүн. Битгий сонгоорой

    Хариулах
    • 139.5.217.142
      2024/01/27

      Aragshaa tataad bhaar ta naraas zovlon salahgui baigaa yum Uiliin uree gej

    • 139.5.217.142
      2024/01/27

      Ataarhaa yu aragshaa tataad bhaar tegej bgaan

  • 202.21.104.2
    2024/01/25

    Саранчимэг чуулгандаа бас суудаггүйшүддэээ говийнхан маань ухаантайдаа

    Хариулах
  • 203.91.115.53
    2024/01/25

    Энэ хүн монгол улсын төлөө хэзээ ч зүтгэхгүй зөвхөн өөрийнхөө төлөө л зүтгэнэ.

    Хариулах
    • 59.153.114.215
      2024/01/25

      ер нь зүтгэдэг хүнийг байвал заагаад өгөөч

  • 203.98.77.153
    2024/01/25

    энэ хүн луйвраар гарч ирсэн гэж боддог 20.40 минут болж байхад П.Наранбаяраас 500-д хүнээр хоцорч явснаа сүүлийн 1,20 минутын дотор огцом өссөн, уул нь Наранбаяр нь гарсан бол боловсрол, гадаад хэлний мэдлэг гээд хамаагүй илүү хүн байсан. Энэ Монголоороо ч олигтой ярьдаггүй юм шиг байна лээ

    Хариулах
    • 139.5.217.142
      2024/01/27

      Za chi zugeer urdah ajlaaa l hii

  • 66.181.186.66
    2024/01/25

    Энэ шанаган нүүртэй мэлхий шиг авгайг хэн сонгохов дээ!

    Хариулах
    • 139.5.217.142
      2024/01/27

      Ataarhuu