Монголчууд амралтын өдрөөр агаарт гарч уушгиа баярлуулахыг хичээдэг байсан бол энэ удаа тэгсэнгүй. Шатахуун түгээх станцуудыг бараадаж, дугаарлаж өнжиж, хонолоо. Өнөөх салбарын сайдын хэлсэн үг таг.
Худалч сайд үнэнд гүйцэгдэж Монгол Улс даяар түлш, шатахууны хомсдолд орж, орон нутагт ШТС-ууд борлуулалт хийхээ байчихсан. Малчид нүүдэл хийх байтугай малынхаа араас ч явж чадахгүй, эгээ л эрт урьдын цагтаа очсон мэт үхэр, тэмээгээ уналгад ашиглаж эхэлсэн.
Одоо бүр А-92 шатахуунгүй болчихлоо.
Ердөө 10-аадхан хоногийн өмнө салбарын сайд Ж.Ганбаатар нь арьсаа хамгаалж, түүний өмнөөс бусад нь салбарт санаа тавьж байлаа. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны асуудал зохицуулахаар ОХУ-ыг зорьсон. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козловтой уулзсан. Ингэхдээ хэдхэн хоног тэсчихвэл шатахуун, түлш асуудалгүй буюу ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирэхээр тохирсон гэсэн нь, хаана байна. Үнэндээ УУХҮ-ийн сайд нь ажлаа хийж мэдэхгүйн дээр шатахуун импортлогч хэдхэн компанийн дохиураар бид амьдраад байна шүү.
Уг нь шатахуун импортлох эрхтэй 86 аж ахуйн нэгж байдаг ч тэдгээрийн “атгачихсан”. Ойл”, “Монсуль” гээд.....Дээрх компанийн эзэд дандаа улстөрч. “Петровис” нь УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийнх. “Шунхлай” АПУ-гийнх, “Сод Монгол”-ын эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Тэс петролиум”-ын эзэн нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. “М-Ойл групп”-ийн гүйцэтгэх захирал АН-ын Б.Пунсалмаа. Нэгэнт Засгийн газар байтугай УИХ хүртэл шатахууны асуудалд оролцож, зохицуулалт хийж байхад ийн хомстолд орно гэдэг хачин биш гэж үү. Дээр нэр дурдсан монополуудын зохиомол башир арга биш үү. Үеийн, үед Засгийн газрыг буулгаж ирсэн салбар бол шатахуун импортлогчид байсан. Энэ удаа тэд бас ямар шантааж хийхээр шатахууны хомсдолд оруулаад байна вэ. Нэгэнт УИХ, Засгийн газар олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой, тэр хэрээрээ ажиллаж байгаа бол энэ удаа эрх мэдэлд шунасан улстөрчдийн монопол байх эрхийг хасаж бусад аж ахуйн нэгжүүдийн чадамжийг харж, чансааг нь тогтоон эрхийг нь нэмэгдүүлж өгөөсэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.180.119
Балай юмаа зайлуул л даа. Хаа байсан компаний нэг нөхрийг сайдаар тавьж энэ тэр тэнэгтээд нөгөөдөх нь ил зарлаж нийгмийг бухимдуулаад
Хариулах202.9.40.65
Ene 1 erguu uomaa zailuulaach.Medleg bolovsrolgui hun ZG udirdaad .eer shigee medrel.chadvargui uomnuudaar ulsiin ajil unagaj.ard irgeded gai bolj bn.Bolorchuluun.Chin zorig.Ganbaatar.nosh nuud zail.Buurai ornuudad zardag Proshenkogiin heden muuhai chihree zaraad zailaad eg.
Хариулах202.126.90.93
Мэдээлэл хийсэн сайд эрүүл байв уу согтуу байв уу.
Хариулах