АТГ-аас хууль бусаар гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ

Moderator
2023/12/08

АТГ-аас Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. 

Газар олголттой холбоотой асуудлаар АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэн Э, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусгаад 2023 оны есдүгээр сарын 23 оны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн.

 Тухайн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ өөртөө болон бусдад байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж,  Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэн Э гэгч

 Фүжибит ХХК-д 13.6 га газрыг ,  Ийзи транспорт ХХК-д 14.5 га газар, Силвер титан интернэйшнл ХХК-д 13 га газрыг, Бат-Орших баян компани 18 га газрыг эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн

Мөн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч 


Сан Арвитай ХХК-д 20 га газар, Лилия гарден ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн,  Соронзон говь ХХК- 20 га эзэмшүүлсэн. Аз хур трейвел компанид 10 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлсэн.

Одоогоор уг хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан.  Эдгээр дотор төрийн албан хаагчаас гадна хувийн хэвшлийн төлөөлөл ч байгаа. Мөн  Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу АТГ, прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.