Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрсэн гэх асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан ёсны тайлбар өглөө.
461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг "Анх хоригдож байхдаа анх үзсэн жижүүр эмчийн үзлэгээр биеийн байдал тогтвортой, амин үзүүлтүүд хэвийн, хэсэг газрын үзлэгээр хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой гэсэн тэмдэглэлээр хүлээж авсан. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хариуцсан эмчийн байнгын үзлэг хийлгэж, хяналтад байдаг. Тус эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн байдаг. Мөн хорих 401 дүгээр нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт таван сар, 11 дүгээр сард Сонгдо эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан.
Хоригдож байх хугацаанд өдөр тутам хяналтын үзлэг хийгээд, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторийн шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шинжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовуурь байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
66.181.186.126
ЭНЭ ХҮНЭЭР ЯМАР Ч БАЙСАН ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ
Хариулах66.181.179.220
Хулгайч нар шоронд орохоороо өвөхгүй юм байхгүй болчдог жишгийг энэ залуу бас давтаж бн арчаагүй сүг юмдаа хулгай хийж байхдаа эх орноо бодоогүй байж одоо хэнээр өөрийгөө бодуулах гээд бгаа.
Хариулах