Дубай хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх хуралдаан COP28-ийн үеэр ОХУ-ын “Росатом” цөмийн энергийн корпораци манай улсын “Mon-Atom” компанитай Монголд жижиг хэмжээний цөмийн цахилгаан станц барих санамж бичигт гарын үсэг зуржээ.
Росатом болон Монголын Цөмийн энергийн комисс 2023 оны эхэнд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв барих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Мөн “Даян дээрх энержи” ХХК Росатомтой цөмийн, салхи, усан цахилгаан станцын төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан юм.
“Росатом” дэлхий даяар бага хүчин чадалтай атомын цахилгаан станцын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг онцолж, Росатом үргэлж улс орнуудтай хамтран жишиг төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байдгаа илэрхийлсэн байна. Үүгээр зогсохгүй тус корпораци Киргиз, Мьянмар зэрэг улсуудтай хамтран ажил яриа хэлэлцээр хийж байгаа аж.
Эх сурвалж: Interfax
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна