Он дамнан яригдаж буй, удаан настай нүүрсний хэргийн сонсгол төрийн ордонд эхэлж, тус сонсголд жижиг таван толгойтой нэр холбогддог УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн биеэр оролцож байна.
Д.Бат-Эрдэнэ нь “Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ын даргаар 2009-2011 онд ажиллаж байсан. Тухайн үед ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч Өмнөговь аймгийн ИТХ шийдвэрлэх ёстой байсан ч хэдий ч 49 хувийн хувьцаа эзэмшигч тал шийдэж ТУЗ-ын даргыг томилсон гэх асуудал яригдаж байна.
Үүгээр зогсохгүй 2009 оны 1-р сард Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх, Тавантолгой ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч байсан Д.Бат-Эрдэнийг хувь нийлүүлэгчийн хуралдаанд орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь холбогдох хуулийг зөрчсөн байна баримтуудыг танилцууллаа.
Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” ХХК-д ажиллаж байх үеийн архивын бичиг баримт хамгийн их дутуу байгааг Түр хорооны дарга Н.Энхбаяр хүртэл онцолж байсан юм.
Харин Д.Бат-Эрдэнэ гишүүн “Өмнөговьчууд бүгдээрээ миний ах дүү нар, надаас зөвлөгөө авдаг. Намайг ингэж гүтгэж байгаад өмнөговьчууд миний өмнөөс айдастай байна” гэх тайлбар хэлж байв.
Нөгөө талаар “Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлаар яагаад өөрийгөө өмнөговьчуудын зөвлөгч гэж цоллоод сууж байгаа Д.Бат-Эрдэнэ гэх хүний үеэл, хамаарал бүхий хүмүүс яагаад томилогдчихдог юм бэ гэх асуулт ч байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.161.62
Үнэн бодит байдлыг о ард иргэд мэдсээр байна Сонсгол нээлттэй хийгдэж байгаа нь зөв
Хариулах