Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 17:04 цагт Онцгой байдлын албан хүлээн авсан.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авсан бөгөөд “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
103.140.10.212
Унаж яваа машинаасаа дор жолооч нэртэй алуурчдаас хол яв
Хариулах