УИХ-ын Байнгын хороогоор "Боловсролын ерөнхий хууль"-ийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр болсон. Гэхдээ уг хуулийн төслөөс олны анхаарлыг татаж буй хэд хэдэн асуудлын нэг нь АНГЛИ ХЭЛ.
Тодруулбал, Англи хэлийг үндсэн гадаад хэл байх тухай заасан. Үүнийг нь олон нийтийн хувьд дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхэлж заах гэж байна хэмээн бухимдаж буй. Гэхдээ хуулийн төсөлд яг тухайлсан анги зааж өгөөгүй бөгөөд зөвхөн БСШУЯ-ныхан гуравдугаар ангиас гэсэн төлөвлөгөөтэй гэдгийг холбогдох албаныхан илэрхийлээд байгаа. Гэвч энд өнөөдөр хүүхдүүдэд Англи хэлийг хэддүгээр ангиас заах биш, хэн тэдэнд заах вэ гэдэг асуудал илүү анхаарлын төвд байх ёстой баймаар.Мөн УИХ-ын зарим гишүүн Боловсролын ерөнхий хуульд “БИ”-гээр өвчилж, өөрсдийгөө дөвийлгөж суугааг харсан биз ээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Англи хэлний боловсролын лобби” бүлгийн ажлын үр дүн хэмээн онгирч сууна. Харамсалтай нь хэн нь ч юуг ч санаачилсан бай, “Саалиа бэлдэхээр Саваа бэлд” гэдэг хэлцийг тэд санасангүй. Англи хэлний байтугай багшийн хомсдолд улс нийтээрээ орчхоод байхад Боловсролын ерөнхий хуулийн ганцхан заалтаас болж онгирч, орилмооргүй байна аа, гишүүд ээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын таван төв, нийт 162 байгууллага багш, боловсон хүчний хомсдолд орсон гэх судалгаа бий. Багшийн хомсдолд орчихсон боловсролын салбарын боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй бол хичнээн сайн хуулийн төсөл байгаад ч урагшлахгүй гэдгийг гишүүд нь яагаад олж харахгүй байна вэ. Бага ангийн багш ч олдохоо байсан энэ үед гадаад хэлнийхийг нь бол төлбөр өндөртэй хувийн сургуулиуд урьж аваад, улсынхаас урвуулчихдаг болсныг мэдэж байгаа биз дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ
202.21.97.90
боловсролын сайдаа хуурамч багш хуурамч дээд сургуулиудаа салбараасаа зайлуулаач төгсөгчид нь ажилгүй, эзэмшсэн мэргэжил нь гологдоод, сургуулийн захирлууд нь тэрбумтнууд болоод сургалт нь хоцрогдоод та юү ч хийж чадахгүй хүн
Хариулах59.153.115.205
Энэ муухай авгайгаас ухаантай соёлтой мэдлэгтэй сэтгүүлчид байвал ярилцлага авахгүй байх хэрэгтэй шиэ
Хариулах203.217.139.240
энэ муухай хүүхнийг битгий гаргаад байгаач. Сайд нь тайлбараа хийгээд байхад энэ тэнэг попроод, түүнийг нь сэтгүүлчид бичээд байх юм. Зүгээр л тоохгүй орхичихооч
Хариулах