ЭМЯ: Коронавируст халдварын хүндрэлийн улмаас НАЙМАН настай хүүхэд нас барлаа

Moderator
2021/06/06

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7500 сорьцод шинжилгээ хийснээс 1288 хүнд коронавирус илэрлээ. Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд дотор бага насны хүүхдүүд багагүй хувийг эзэлж байгааг ЭМЯ-аас мэдээлж байна. 

Өнөөдөр ЭМЯ-аас нэгэн харамсалтай мэдээлэл дуулгасан нь зургадугаар сарын 1-нд халдвартай нь тогтоогдсон НАЙМАН настай хүүхэд коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.