Т.Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий “Нийслэлийн шилдэг хүүхэд” болжээ

Moderator
2021/05/27

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий “Нийслэлийн шилдэг хүүхэд” болжээ. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн энэ тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр “Өдөржин завгүй байсан аавын үр тэвэр дүүрэн бэлэгтэй энгэр гялтганасан одонтой өргөө гэртээ ирлээ. Аавын хайртай охин үрд минь урам хайрлаж тэвэрсэн “Нийслэлийн гэр бүл , хүүхэд , залуучуудын хөгжлийн газар”-ын хамт олондоо МУСТА Т.Дэлгэрмөрөн дуучин би маш их баярлалаа.

Эцэг эх бидний энгэрийн одон болсон алаг үрсийн минь зүрх сэтгэлд дандаа алтран шаргалтах наран лугаа адил гэрэл гэгээ тодрон амьдарч байг ээ хурай хурай хурай” гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.