Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж, идүүлэхийг завдсан эмэгтэйд 2.6 жил хорих ял оноожээ

Moderator
2021/05/24

Увс аймгийн цагдаагийн газар хоолноосоо зүү олсон гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн  нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан байсан юм. 

Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байдаг. 

Тэгвэл Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.161
    2021/06/09

    Баянхонгор ,Говьалтай, Увс,Завхан

    Хариулах
  • 202.21.109.71
    2021/05/26

    Увсын балай хүүхнүүд л ингэж чадах бх даа

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/05/26

    Ger bulees gaduurh hariltsaand orj ehneree setgel sanaani hyamrald oruulj gemt hereg uildeh bolgoson hun bas buruutai shu de,

    Хариулах
    • 192.82.84.17
      2021/05/28

      Yag unene

  • 64.119.21.129
    2021/05/25

    Зүгээр л салчихгүй хүн алж яахнавдээ

    Хариулах