Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд энэ оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад оруулсан Цоохор ирвэсийн түүхий эд болох 1 ширхэг нойтон арьс хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүллээ. Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Цоохор ирвэсийн түүхий эд 1 ширхэг нойтон арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтанд зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
ГЕГ: Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн 3 жилд 10 дахин өсчээ
Улаанбаатар хотод хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах ажил үргэлжилж байна
Энэ жил 16 байршилд 19 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо