Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран “Багш” картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк БШУЯамны санаачлагыг дэмжиж санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд багш нар болон боловсролын салбарын албан хаагчдад банкны зүгээс хэрэгцээт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, уян хатан нөхцөлтэйгөөр илүү ойртуулж, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллах юм.
Санамж бичгийг үзэглэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон хамтран ажиллах зургаан банкны төлөөлөл оролцсон бөгөөд Төрийн банкийг төлөөлж захирал А.Ганбаатар тус санамж бичигт гарын үсэг зурлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БНСУ визийн хязгаарлалтаа цуцалж, хэвийн горимд шилжүүлэхээр болов
Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа
Б.АЛТАНЗУЛ:ТҮЛШ, ЗУУХ, ЯНДАН БАЙЖ АГААРТ ЯЛГАРАХ ХОРТ БОДИС БАГАСНА
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг НЭГ сараар сунгалаа
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022 ” "ИЛҮҮ ИХ УНШЪЯ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Б.Энхбаяр: Баянзүрх дүүрэгт "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
Сэтгэгдэл бичигдээгүй байна