​ Тэр тэсрэлт хийлээ

Moderator
2022/06/06

Сургуулийн сурагч  байхдаа л урлагийн алтан тайзнаа гарч ирсэн  тэрбээр өдгөө ч өнгөлөг, өөрийн стил имижээ алдалгүй яваа нэгэн. Мэдээж энэ бол  Монголын рок попын домгуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа.  Түүний дуулсан олон сайхан дуун одоо ч дуулагдаж, хүүхэд залуус, хөгшид ер нь хэн хүнгүй  нэг л мэдэхэд амандаа аялж явдаг.

Хэзээний л галтай цогтой, гуниг гэдгийг үл мэдэх тэрбээр  фенүүдийнхээ цангааг тайлж урлагийнхаа алтан тайзнаа эргэн ирж  өнгөрсөн Баасан гарагт зуны анхны задгай шоу хийж нийслэлчүүдийг ёстой л  жинхэнэ утгаар нь доргиож чадлаа.

“Тэнгэр шиг бай” тоглолтоо 2019 онд хийснээс хойш нам гүмхэн байсан тэр ийнхүү нэгэн дээвэр дор 600 гаруй хүнийг цуглуулж ёстой л бут авав.


Түүний тоглолтын явцаас харахад сонсогч, үзэгч фенүүд нь түүнгүйгээр ямар их цангаа вэ...

Бидний мэддэг, чихэнд хоногшсон сайхан дуунуудыг тэр тоглолт эхлэхээс төгсгөл хүртэл ёстой л оригоороо дуулж, хурсан олны сэтгэлийн цангааг тийнхүү хэсэгхэн зуурч болов тайлсан юм.

Уран бүтээлийн анд найзууд нь ирж чин сэтгэлийн угаас мэндчилгээ дэвшүүлж байсан тэр мөчүүд бол яах аргагүй түүний  тоглолтын нэгэн шигтгээ байсан юм.

Дууг амьдруулж, дуундаа бүрэн уусдаг түүний эрч хүч харих болоогүй, их урлагийн алтан тайзнаас буух, явах  болоогүй гэдгийг нь түүний гал цогтой, эрч хүчтэй байгаагаас харагдаж байсан юм. 

Товчхондоо бол тэр тайзыг бүрэн эзэгнэж үсэрч харайж олныг алмайруулан гайхшруулж чадлаа. Тоглолт бүтэн 4 цаг үргэлжилсэн ч хүмүүст явах бодол төрөхгүй, тоглолтыг дуусгах дургүй, тайзыг бүчсэн хэвээр байсан нь дээр өгүүлсэнчлэн Ариунааг ард түмэн үнэхээр их санаж, хүсэж, хүлээж байсныг гэрчилж байсан юм.


Ясны хөдөлмөрч цөөн уран бүтээлчийн нэг бол тэрбээр яах аргагүй мөн. Тийм дээ ч  тэрбээр Монголын рок попын ертөнцөд ямагт тэргүүн эгнээнд яваа.

Түүний тоглолт эхэлсэн өмчөөс эхлэн цахим орчинд  магтаалын үгс хөвөрч “ Жаахан томоохон  газар хийчихгүй дээ. Тэгсэн бол очих байлаа...”, “Ариунаа гавьяатыгаа харалгүй ямар их удаа вэ.” “Ёстой бут авч байна даа. Жинхэнэ рок поп гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа байхгүй юу”, “Өдий насны эмэгтэй гэхэд ямар гоёороо байна аа...”, “Хэзээний л галзуу... ер нь л  шударга нөхөр л дөө...”, “Хөнгөн шингэн хэвээрээ, хоолой ч гэж ёстой янзтай  байна. Тэр үсэрч цовхчиж байгааг нь  хар даа::”, “ Ёоё ёстой алсаан алсан...” гэх үг хөвөрч байсан юм.

Ийнхүү Эрос хатагтай маань Улаанбаатарын нэгэн үдшийг эзэгнэж стрессээ марттал нь  үзэгч фенүүдээ байлдан дагуулсан юм.

"Зайсан хилл"-ийн оройгоос  нисэх мэт буух тэр мөчид фенүүд нь “Ариунаа, Ариунаа” даллан дуудаж, бас дуулж  зоригжуулж байсныг эргэн санахад таатай байна.

"Эрос хатагтай" нэрээр олонд танигдан, хүндлэгдэж Монголын рок попын ертөнцөд sexy уур амьсгал оруулсан анхны дуучин бол яах аргагүй Т.Ариунаа гавьяат. Тийм дээ ч Монголын рок попыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. 2022 оны  зуны анхны задгай шоуны салхийг хагалсан тэрбээр  энэхүү тоглолтоороо “Би яваагүй, Ариунаа байгаа” гэдгээ батлав.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.20.63.164
    2022/08/02

    Тэгээд дэлбэрчихсэн гэсэн үг үү? Хаха

    Хариулах
  • 66.181.161.68
    2022/07/26

    1 udaa uzeed aldahad saihan amitan daa ene Ariunaa.

    Хариулах
  • 87.147.154.149
    2022/06/11

    Buh hun l uuriinhuu tuluu amidardag shu de

    Хариулах
  • 5.67.12.188
    2022/06/06

    Өөртөө л тэсрэлт хийсэн юм бгааз хүүхдийн элч ухаантай хүүхдийн төлөө ямар тэсрэлт хийсэн юм бол доо дандаа л нөхрийнхөө төлөө хэрүүл хийцэн л явж бдаг даг .

    Хариулах