2017/06/19

Өнгөрсөн баасан гаригт Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Учир нь МАН-ын удирдлагууд албан тушаалын наймааны тухай хуйвалдааны бичлэгийг олон нийтэд ил болгосон гэрч, иргэн Г.Доржзодовтой холбогдуулан 2017 оны зургадугаар сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэн нэгэн жүдогийн тамирчин очоод Доржзодовыг цохиод унагачихлаа гэж бодвол энийг М.Энхболд хүн явуулж цохисон гэх сэтгэлзүйг бэлдчихсэн байгаа тул Ардын нам анхаарал тавьсан” гэж олон нийтэд мэдэгдсэн.

 

Үүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрийн зорилгоор жүдо бөхийн тамирчдыг хүн зоддог, танхай, балмад үйл ажиллагаа явуулдаг хэмээн гүтгэн доромжиллоо хэмээн шүүмжилж, Жүдо бөхийн холбоо болон жүдогийн тамирчдаас уучлал гуйж, залруулга хийхийг МАН-ын удирдлагуудаас шаардсан.

 

Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан “Жүдогийн тамирчид та бүхнээсээ хүлцэл өчье, миний мэдэгдлийн хэлбэр биш агуулганд анхаарал хандуулахыг хүсье! Спорт, улс төр нь салангид, эвтэй сайхан нийгмийн төлөө хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгдлээ. Гэвч энэхүү хүлцэл өчиж буй хэлбэрийг олон нийт хангалтгүй хэмээн үзэж, мэдэгдэл хийж буй үеийнх шигээ олон мэдээллийн сувгаар энэ хүлцэл, залруулгаа явуулахыг шаардсан байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:182.160.3.225      2017-06-19 14:18:13
Хүйтэн царайтай мангар эр.
 
 
IP:202.70.34.115      2017-06-19 19:56:02
лУЙВАРЧИН НАЛАЙХЫН ИРГЭДИЙГ ЯДУУРУУЛЖ ДУУСААД БҮХ МОНГОЛЫН ИРГЭДИЙН ТАВАНТОЛГОЙГ БУЛААХААР ДАЙРЧ БГАА МАН-ЫН НОХОИ........ ЖЭНКОДОО САНАЛАА ӨГЧ СОНГОНО-1072 ХУВЬЦААНЫХАА АШГИЙГ НАСАН ТУРШДАА ХҮРТЭНЭ, MCS-;БУЛААЛГАМААР
 
 
IP:103.10.22.74      2017-06-20 16:44:42
ЭНЭ ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ НӨХӨР ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА ЯРИАД БАЙХИИМАА. ТАНАЙ НАМЫНХАН Л ТЭГЖ НОХОЙТОХ БАЙХДАА.
 
 
IP:5.188.211.10      2017-12-15 14:18:54
4a4lfL https://goldentabs.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 18:54:25
BST8mX aaxirpedvuil, [url=http://lbmqvzfimuyf.com/] lbmqvzfimuyf[/url], [link=http://utnoupzhcuqq.com/ ]utnoupzhcuqq[/link], http://sqvedcvfofec.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 19:03:05
7kgH3M lkkzyapaaobc, [url=http://ncyojdnnsqrw.com/] ncyojdnnsqrw[/url], [link=http://qzwnlotzjyyg.com/ ]qzwnlotzjyyg[/link], http://kzlutphhkqav.com/