2017/06/19

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо 2 жил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) Tэргүүн байрыг эзэлсэн билээ. МУГЖ Г.Ариунбаатар финалд нийт 3 дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуусан аж. Дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болсон ба тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг гайхжээ. Тэгвэл Г.Ариунбаатарын энэхүү амжилтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагшин магтсан байна. Тэрбээр энэ тухай сэтгэгдлээ, “Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө. Чингис хааны одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа” хэмээжээ.

 

PAPARATSI.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.18.89      2017-06-19 14:48:07
huuhnuudiin erleg ariunbaatar umnuh ehner ter mori shig huuheneesee salsan ni bolsiin uuruu hunii nuhriig bulaaj suusan hun odoo gantsaaraa guniglaad ariunbaatariig haraad shulsee goijuulaad suuj baigaa baih daaa ter salsan ehneriinh ni naiz bvjigchin shar huuheniig shaaj l ywlaa ywdaltai huuhnees salsan ni bolsiin ariunbaatar bayarmaataigaa saihan amidraarai mundag zaluu bahrahdag sho
 
 
IP:66.181.185.193      2017-06-19 15:51:12
za neg l ix piar xiisen zaluu bxiin todorxoi barimt ene ter bxgui zugeer l end tend alj bnaa geed bicheed bdag er ni ix ariin xaalganii zaluu chinges xaanii odon geed bgaa zuiliin ner xund enend ogsonooroo ix unasandaa
 
 
IP:103.212.118.187      2017-06-20 09:40:20
belen ugtei atigar