2017/06/19

1.    Онолын хувьд зүүдийг тодорхойлох нь: Мэдрэлийн тогтолцооны хэсгүүд нь цочролд харилцан адилгүй өртдөг. Мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдээсээ илүүтэйгээр байнга цочролд өртөж буй мэдрэлийн тогтолцооны тухайн хэсэгт хүчилтөрөгч ба илчлэгийн дутагдал бусад хэсгээсээ харьцангуй ихээр бий болж, улмаар агааргүй (анаэроб) исэлдэлт явагдсанаас тухайн мэдрэлийн эд эсэд сүүний хүчил ихээр үүсэж хуримтлагдана. Ингэж сүүний хүчил ихээр хуримтлагдсан мэдрэлийн тогтолцооны тухайн хэсгийн эс ихэд цочромтгой болно. Үүнийг мэдрэлийн эсийн ядралт гэнэ. Ингэж эсийн ядралтанд орсон тухайн хэсэг нь мэдрэлийн эс тогтолцоо сааталд орсны дараа гадаад дотоод янз бүрийн цочруулд амархан өртөж цочирдгоос саатлаас амархан гардаг байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдрэлийн эсийн туйлшрал гүйцэд явагддаггүй байна. Ингэснээр тархи мэдрэлийн саатлын үед мэдрэлийн тогтолцооны зарим нэг хэсэг саатаагүйгээс үүссэн үйл явц бий болно. Энэ үйл явцыг зүүд гэнэ.

 


2.    Хараагүй хүмүүс зүүдэлдэг. Энэ нь  ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон хүмүүст хамаарна. «Олдмол» хараагүй болсон хүмүүс бусад бүх хүний адил  хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдэлдэг байна.

 

3.    Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон «үнэрийн» зүүд зүүдэлдэг. 

 

4.    Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг. Маш цөөхөн зүүд санаанд үлддэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин. 

 

5.    Бүх хүн зүүдэлдэг. Зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч зүүдээ ерөөс санадагүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий.  Ийм хүмүүс ерөөс зүүдэлж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.

 

6.    Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг. Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм.  Чухамхүү зүүд нь  сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусалдаг байна.  Саяхан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг «зүүдэлдэг» үе болохоор нь  тэднийг сэрээж байжээ.  Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч,  ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхэлсэн байна.

 

7.    Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдэлдэг. Тархи шинэ хүмүүсийг «санаанаасаа зохиодоггүй». Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр   хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотолсон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно. 


8.    Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүүдэнд орж ирдэг. 


9.    Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдэлдэг. Бүх хүн зүүдэлдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.


10.    Зүүд бол ер нь л зэрэглээ. Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдэлдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.


11.    Нэг сонин баримт. Тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдэлдэг байна. 

 

12.    Дашрамд тэмдэглэхэд,  ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдэлдэг байна.


13.    Гадны хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг. Үнэхээр гадны авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдгийг харуулж  байна.

14.    Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч «хөдөлгөөнгүй»  болдог. Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед  өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.

15.    Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог.

16.    Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй.

17.    Мэдрэлийн тогтолцооны ямар хэсэг ядралд орж, сэрэл дамжуулснаас шалтгаалан зүүд нь олон төрөл байна. Жич: Тархины гадар, гадрын доод төв нь хамгийн ихээр ядралд өртдөг хэсэг учир барагтай л бол сааталд удаан хугацаагаар гүн орохгүй саатлаас гарч үйл ажиллагаанд оролцоно. Иимээс зүүдний олон төрөл байх явдал нь хөдөлгөөн мэдрэхүйн замуудын сэрэл сааталтай холбоотой.

18.    Орчлонгийн цэцэгс адилгүй байдаг шиг ижил зүүд гэж байдаггүй. Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой. 

19.    Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд "би" хэлбэржиж байгаа юм. 

20.    Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй. 

21.    Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор

Нямд зүүдэлвэл - Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа - Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва - Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв - Биелэхгүй.
Баасан - Урьдчилан хэлж байна.
Бямба - Үргэлж биш боловч хааяа биелнэ.

22.    Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа зүйл бол зүүд мөнөөс мөн. 

23.    Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг  гэж  олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна. 

24.    Зүүдний биелэл сарын өдрүүдээр

Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.

 
24tsag.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:5.188.211.21      2017-12-15 16:35:51
SFgxfa https://goldentabs.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 18:50:46
fyTOXT raeehvlrxohr, [url=http://xatoucchktpd.com/] xatoucchktpd[/url], [link=http://usjnkdncwkrk.com/ ]usjnkdncwkrk[/link], http://fkpzybwpcarp.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 18:55:14
X2bz7x sbneuymgqfhq, [url=http://pbwweebpwdjo.com/] pbwweebpwdjo[/url], [link=http://kqjyqhatofta.com/ ]kqjyqhatofta[/link], http://holvtslbcehp.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 19:07:51
dZilRz vvytskjluiyh, [url=http://kjjdtriivhwg.com/] kjjdtriivhwg[/url], [link=http://rfdmbnaopgjk.com/ ]rfdmbnaopgjk[/link], http://phcbxuxuqnnt.com/