UMBRELLA magazine AUG, SEP 2012


UMBRELLA сэтгүүл 88 нүүртэйгээр худалдаанд гарлаа. Umbrella music and fashion нэвтрүүлэг тод гялалзсан өнгө төрхөө хадгалан сэтгүүлийн хуудсанаа буусан билээ. Сар бүр олон олон уншигчтай болж борлуулалт нь эрс нэмэгдсээр байна.   

 

Сэтгүүлийн шинэ дугаарын COVER – ыг мисс Батцэцэг чимжээ. Тэрээр Сингапур улсад загварын агентлагаа нээсэн байна. Дэлхийн томоохонд зүй ёсоор тооцогддог Mersedes-Benz Fashion Week Berlin арга хэмжээний тухай нийтэлжээ. Хөтлөгч Зулаа Герман орноор аялсан тухайгаа цувралаар танилцуулж эхэлсэн төдийгүй их Британийн Cardiff – н их сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа Монгол залуутай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Уламжлал ёсоор дэлхийн алдарт дизайнеруудын шилдэг загваруудыг танилцуулж, Солонгос гэлтгүй Азийн хамтлаг дуучид, жүжигчдийн онц сонирхолтой мэдээллийг багтаасан байна. 

 

Umbrella сэтгүүл зөвхөн загварын мэдээллээр дагнасангүй гоо сайхан, эрүүл мэндийн булангуудыг шигтгэж оруулсан нь үнэхээр мөлжүүртэй сэтгүүл гэмээр болсон байна. Жишээ нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдох цистит гэх өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл ярилцлага оруулсан нь нээрээ загварын сэтгүүлийг бүсгүйчүүд л унших учраас яг л зөв зүйл хийсэн гэж дүгнэхэд хүрлээ. 

 

Umbrella сэтгүүлийн бас нэгэн онцлог бол моделуудын сонголт юм. Мэргэжлийн загвар өмсөгчийг биш энгийн хүмүүсийг сонгон дэлгүүрийн дүр төрхөө болгодог  нь охид бүсгүйчүүдийн “би ч гэсэн зурагаа авхуулах юмсан” гэсэн хүслийг төрүүлдэг гэлтэй. Үнэхээр л Umbrella style фото зураг бүрээс харагдах болно. Umbrella style гэх үг Umbrella fashion shop-оор үйлчилсэн хэн бүхэнд шууд л илт мэдрэгдэнэ.

 

Umbrella сэтгүүл Улаанбаатар хотын бүх номын дэлгүүр, томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. 88 нүүртэй FASHION сэтгүүл ердөө 3999 төгрөг.  Харин Umbrella Fashion Shop METROMALL их дэлгүүрийн 2 болон 3 давхарт, 3-p хороолол MOSCOW их дэлгүүрийн 3 давхарт тус тус байрлаж байна. 
Та бүхэн UMBRELLA – тай 88113941 утсаар холбогдоорой.