О.Цогтгэрэл: Дагавар намын хэмжээний санал авсан нь бид бүгдэд амаргүй байна

Moderator
2021/06/10

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхгүй ялалт байгуулж байна. АН-аас нэр дэвшигч түүхэн доод буюу 5,6 хувь буюу дагавар намын хэмжээний санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид албан ёсны нэр хүнээ нэр дэвшүүлж, нэр төртэйгөөр орох боломж олдсонгүй. Энэ удаагийн ялагдал, саналын бага хувь гишүүд дэмжигчдийн алдаа биш дээр нь байгаа бид бүгдийн алдаа. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллагаагүй. Гишүүд, дэмжигчид итгэл үнэмшлээрээ ийм шийдвэр гаргаж байгаа нь харагдсан. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдлыг харахад Хятад маягийн сонгуулийн загвар руу Монгол Улс орчихлоо. Нэг том намтай, тэр нь эрх баригч буюу төр бусад намуудын хооронд өрсөлдөөн болж байна. Бүхэл бүтэн төрийн аппараттай бусад нам өрсөлдөж байна. Энэ бүгдэд оролцсон, АН-аас захиалгаар нэр дэвшсэн хүн, түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой. Одоо бид иж бүрэн төлөвлөгөөтэй ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.145.32
    2021/06/11

    ta nar ev negdeltei baisan bol ondoo shuudee.Busdaas uu haih hereggui.

    Хариулах
  • 66.181.191.152
    2021/06/11

    Гоншигно, гошгоно...

    Хариулах
    • 103.212.117.168
      2021/06/11

      Алдаагаа өөрсдөөсөө олооч