СЕХ: Цар тахлын амаргүй хүнд үед сонгогчид иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцлоо

Moderator
2021/06/10

СЕХ-оос мэдээлэл хийж байна. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Хуулийн дагуу автоматжуулсан системээр дүнгээ дамжуулахаас гадна улсын хэмжээнд бүх саналыг гараар тоолж, дууслаа. 2088 хэсэг дээрх саналыг дүнг тоолсон. Энэ удаагийн сонгуулийн ирц 59,36 хувьтай байна. 

Нийт сонгогч 1,215,063

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823,326 санал 

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,832 санал

Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246,968 санал 

Санал  тэмдэглээгүй / цагаан сонголт/ 71, 937 нийт саналын 5,92 хувийг эзэлж байна. Цар тахлын амаргүй хүнд үед сонгогчид иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ажиллагаанд 36 мянган төрийн албан хаагчид ажиллалаа. Хуулийн дагуу сонгуулиа амжилттай зохион байгууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна