"Синофам" зэрэг идэвхигүйжүүлсэн вакцинууд халдварын эсрэг төдийлөн үр дүнтэй бус харин халдвар авсны дараа хүндрэлээс маш сайн хамгаална

Moderator
2021/06/10

"Синофарм" вакцинаар дийлэнх хүн амаа вакцинжуулан Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байна" гэсэн нийтэд "Нью Йорк Таймс" сонинд гарчээ.

Уг нийтлэлд Хонконгийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач Бен Коулинг "Хүн амынхаа талаас илүү хувийг вакцинжуулан Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тус улсад лхагва гарагт 1312 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын тоо 70 мянгад дөхөж байгаа юм. Тус улс 4,3 сая тун Синофарм вакцин авсан. "Синофам", "Синовак" үйлдвэрийн вакцинууд нь идэвхгүйжүүлсэн коронавирусийг ашиглан бие махбодын дархлааны хариу урвал үүсгэдэг. Гэвч эдгээр нь шинэ mRNA технологийг ашиглан бүтээн "Pfizer", "Moderna"-ийн вакцинуудаас үр дүн багатай болох нь судалгаагаар нотлогджээ. Синофарм вакцины туршилтын сүүлийн өгөгдөл ил тод биш байсан тул мэргэжлийн байгууллагууд шалгаж эхэлсэн. "Синофам", "Синовак" зэрэг идэвхигүйжүүлсэн вакцинууд халдварын эсрэг төдийлөн үр дүнтэй бус харин халдвар авсны дараа хүндрэлээс маш сайн хамгаална. Хэдийгээр Монгол Улсад халдвар, тохиолдол нэмэгдсэн мэт санагдаж байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд тийм ч их биш гэж найдаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.137
    2021/06/10

    Vnen ene horiig hiij ehelsnees hoish obchlol ers nemegdsen shvv

    Хариулах