Өнөөдөр нар хиртэнэ

Moderator
2021/06/10

Өнөөдөр Улаанбаатар хотод 17:00 цагийн орчимд нарны хиртэнэ. 18:40 минутын орчимд нарны гадаргын 30-35 орчим хувь нь хиртсэн харагдах юм байна.

Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. 

Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно. 

 Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншилтай байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна