12 жилийн дараа МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Moderator
2021/06/10

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас  У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас УД.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулийн урьдчилсан дүнгээр  МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх бусад өрсөлдөгчөөсөө давуу санал авч, ялалт байгуулаад байна. 

Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүнг нэгтгэсэн байдлаар:

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 819,128 санал

  • "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242,629 санал

  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,269 санал тус тус аваад байна

ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАМТАР 

У.Хүрэлсүх нь 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2020 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов. 2021 оны 01 сарын 21-ны өдөр МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.170
    2021/06/13

    Баяртай байна баяр хүргэе.

    Хариулах
  • 43.242.242.42
    2021/06/10

    АН одоо сөнө гэртээ хоолоо хийгээд л архи уугаад л салгалаад бай

    Хариулах
  • 122.201.19.99
    2021/06/10

    тэнэг коммунист ёслоол явах юм дандаа цүнх барьж пялдагдсан он жилүүд бнаа

    Хариулах