Живж байсан “Ланд круйзер-200” машинтай хоёр том хүн, хоёр хүүхдийг аварчээ

Moderator
2021/06/10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Витсамо”-ийн үйлдвэрийн хойно “Улиастайн гол”-д өчигдөр шөнө автомашин живжээ. 

Машин дотор нь 2 хүүхэд 2 том хүн байсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Баянгол дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Г/28 настай, эрэгтэй/ “Улиастайн гол”-ыг “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ гатлахдаа суусан байжээ. 

Онцгой байдлын албан хаагчид иргэн О/28 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/, М/4 настай, эмэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гаргаж, автомашиныг татаж гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна