У.Хүрэлсүх: Чөмгөө дундартал хүчин зүтгэх болно

Moderator
2021/06/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байгаа билээ.

МАН-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийж байна.  

Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өндөрлөж байна. МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ бол асар их хариуцлага. Эхлүүлсэн ажлаа дуусгах хэлснээ хийж хэрэгжүүлэх итгэл найдвар үзүүллээ, ард түмэн минь. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, ард түмнийхээ эв нэгдэл сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно оо. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Хоёр нөхөртөө гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 79.237.251.65
    2021/06/11

    Мэдээ устгагч чиний гар чинь татах болтугай.

    Хариулах
  • 79.237.251.65
    2021/06/11

    Яг чөмөг нь дундарч харагдаач, хэлж байгаа үг нь хүртэл пялдага дээрээс нь боловсрол мууг илтгээд байх юм.

    Хариулах
  • 202.21.108.212
    2021/06/10

    tsergiin esolgoo hiisen zurgiig bitgii tavi l daa durgui hureed bn.tserguudiin umnu esoldog ym bga biz hiitei amitan shig haragdaad bn

    Хариулах