Ерөнхийлөгч Х.Баттулгын чимээгүй сонголт

Moderator
2021/06/09

2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Өнөөдөр Төрийн өндөрлөгүүдээс хамгийн түрүүн   УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө. 

Харин Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 16:00 цагт Баянзүрх дүүргийн 25-1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байр буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө.

Түүний хувьд саналаа өгснийхөө дараа ард түмэндээ хандаж үг хэлэлгүй шууд машиндаа суугаад явсан байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн суудлаас бууж буй тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга чимээгүй сонголт нийгмийн сүлжээнд анхаарал татав. Учир нь үе үеийн төрийн тэргүүн нар санал өгснийхөө дараа ард түмнээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалдаг ч энэ жишгээс Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзлаа.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.170
    2021/06/13

    Үг хэлж болдоггүй өдөр үү үнэн сонин хүн

    Хариулах
  • 202.9.46.1
    2021/06/10

    Эргүү юмыг буусанд би бүр маш маш маш их баяртай байна ашгүй зайллаа

    Хариулах
  • 73.193.153.178
    2021/06/10

    yamar ch uls toriin soel baixgyi

    Хариулах