ШӨХТГ: Үнэ нэмсэн тохиолдолд ХУУЛИЙН дагуу ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцно

Moderator
2021/04/08


ШӨХТГ-аас хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөнд хяналт тавьж,  маргааш өглөөнөөс шалгалт хийнэ.
Өнгөрсөн намар хөл хорионы үеэр бараа бүтээгдэхүүнийн үнийг үндэслэлгүй нэмсэн хэд хэдэн ААН-ийг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авдаг бөгөөд энэ удаад ч хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе" гэжээ.
ШӨХТГ-аас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх”


Сэтгэгдэл (55)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.215
    2021/04/13

    ХУДЛАА ЯРИХАА БОЛЬЧИХОО ШӨХТГ-ЫН ЭРХЭМ ДАРГАА..ДАНДАА Л ҮНЭ БУУРУУЛНА ГЭЭД ХУДЛАА ПОПРОХ ЮМ ДАА...ТА НААД ҮЛГЭРЭЭ ГЭРТЭЭ ЯРИА..ДЭНЖИЙН 1000-Н ЗАХ РУУ ОЧООД НААД ҮГЭЭ ХЭЛ..ҮНИЙГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ОГЦОР..ИЙМ ХУЛХИ ПОПРОСОН ГАЗАР ХЭРЭГГҮЙ ТАТАН БУУГДВАЛ ТААРНА..ДУНДАЖ ДУНДЖААС ДООД ДАВХАРГЫН ИРГЭД СӨХӨРЧ ДУУСЛАА..ОГЦОР

    Хариулах
  • 66.181.189.215
    2021/04/13

    Шөхтг гэж сүржин нэртэй болхи газар..зурагт мэдээллийн хэрэгслээр үнэ нэмсэн бол торгоно гээд л худлаа бүлт бүлт үсэрч попросон газар даа...Ард түмний амьдрал хэцүүдэж бүх барааны үнэ өсч хонины мах гэхэд л 1кг нь 12500 болоод өсөөд байхад таг дүлий мэдэхгүй..энэ үнийг бууруулж ядаж7000 -с доош болгож чадахгүй энэ байгууллага татан буугдвал таарна...Ард түмэн туйлдаж байгааг мэдэхгүй ийм попорсон байгууллага хэрэггүй..Татан буугд..ард түмэн туйлдаж ядуурч өлбөрч бг

    Хариулах
  • 66.181.161.4
    2021/04/12

    Захийн хороолол ийн дэлгүүрүүдээр шалгарчээ

    Хариулах
  • 192.82.88.214
    2021/04/11

    Чадах юм болов уу даа шал худлаа. Цаанаасаа нэмж ирсэн гээд л бага багаар худлаа нэмсээр л байгаа. Худалдаачид гэж бас хажууд нь арчаагүй хувиа хичээсэн шулаачид. Хянаж шалгадаг газрууд нь ч худлаа дүр эсгэсэн. Мэргэжлийн хяналт татвар гээд манайд худлаа цалин авсан газрууд их байна.

    Хариулах
  • 202.126.90.27
    2021/04/11

    barilga baiguulamjiin gazaruud arai denduu bn hed hongiin omno 18say baisan baishin 3honhod shuud 20.500 say bson bn nuden deer 2.5 say nemegdej bn sh dee ymnii une odor ireh tusam nemegdej bn arga hemjee avmaar l bn da

    Хариулах
  • 202.9.40.22
    2021/04/10

    sur sur yarihiin 12 14 bsan mah 17 hurlee sh de

    Хариулах
  • 202.9.40.22
    2021/04/10

    bugd l nemlee sh de yahiin

    Хариулах
  • 202.126.89.82
    2021/04/10

    гое уриа гаргаад бхым хэрэгжуулэхгуй бол уриаг гаргаад яахым бэ ардуудыг гошигруулаад яах гэсийм

    Хариулах
  • 103.140.11.218
    2021/04/10

    ШОНХОР ЗАХЫН МАХНЫ БҮХ ЛАНГУУ. ГУРИЛЫН КАНИТИНЭЭРУУДЫГ БҮГДИЙН ТОРГО УБ ГУРИЛ 32 ,33 МЯНГА БОЛСОН БСАН ШҮҮ .МАХНЫ ҮНЭ 12 ,13 БСАН.16МЯНГА БСОН БНА ЛЭЭ

    Хариулах
  • 122.201.22.182
    2021/04/10

    Оноодор нэг ширхэг ондог чинь 500 тогрог л бнашдээ.

    Хариулах
  • 202.21.107.111
    2021/04/10

    une nemsen hudaldaachdad huuliin deed hemjee ug

    Хариулах
  • 64.119.21.62
    2021/04/10

    Ene baiguulaga uildver erheldeggui hunsnii uildver mongold baidag biluu baigaa hed n gadnaas buh tuuhii edee avan tegeed hil n haalttai ene yugaa hiidiin

    Хариулах
  • 202.126.90.28
    2021/04/09

    Юүгээ яаж зархаа дарга чамаар заалгахгүй шүү. Одоо чиний тэр захиргаадалтын коммунизм биш

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/09

    300000 нь өнөөдөр дууссан энэ үнийн хөөрөгдөл арай юмаа хориод хорисон хоино мөнгөө тараахгүй тэртэй хүнсний дэлгүүр ажилж л багаа юм чинэ турж үхэхгүй л байлгүй

    Хариулах
  • 202.126.89.26
    2021/04/09

    Юмны үнэ араи аимар бн амдрах арга алга их гишүүд өрсдөө агуулхад юмаа нөөцөлсөн их хэмжээгээр ард түмэн

    Хариулах
  • 150.129.143.162
    2021/04/09

    Oo nemegdchihsen bnalee

    Хариулах
  • 66.181.190.23
    2021/04/09

    энэ хэрэглээний хүнс.барааны үнийн өсөлт арай дэндүү өндөр байна ш дээ. Ямар нэг дорвитой арга хэмжээ аваачээ.

    Хариулах
  • 202.126.89.215
    2021/04/09

    Яг уу.Тэгсгээл л тэр чигтээ үнэ нь тогтдог л биздээ.

    Хариулах
  • 66.181.190.23
    2021/04/09

    ta nar ingej ajilaa ch oligtoi hiihgui ard irgediig buhimduulahaa boliochee. naan chin ard irgedn ihenhn ur zeeltei.tsalin bagatai baihad naad uniin usultuud chin dendlee shu de.

    Хариулах
  • 202.9.46.55
    2021/04/09

    Ene nasnii zaluuchuud nuuree ch shirelj baina. Huukeesee aidgiimuu. Heden bulchintanguudaasaa gulgundug uymuu? Lav songoson demjsen irged surug huchnees aihgui zakj uguhiimaa.

    Хариулах
  • 122.255.219.101
    2021/04/09

    Үндэслэлгүй үнэ нэмэх гэж юуг хэлэх үү? Ажилчиддаа цалин өгөхийн тулд нэмэх бол яах уу?

    Хариулах
  • 66.181.161.111
    2021/04/09

    Хөөе хаагуур шалгаад байгаа юм бэ зах дэлгүүрүүдэд махны үнэ хаданд гарчихсан байнаш дээ үнийг барьна гэсэн шал худлаа хийх ажлаа шударгаар хийгээчээ

    Хариулах
  • 202.126.90.4
    2021/04/09

    Shar hadnii etsesiin delgvvrvvdiig nuutsaar shalgaj torogmoor bn arail dendvv ym mahnii delgvvrvvd ter tusmaa

    Хариулах
  • 202.126.90.4
    2021/04/09

    Ter sjar hadnii etsesiin delgvvrvvd bvgd vnee nemj bn ochij shalgaachee

    Хариулах
  • 202.126.90.14
    2021/04/09

    vxriin max 16000 myngaar awsiishdee onoodor maxnii vne yg nemegdsenevv

    Хариулах
  • 202.55.188.34
    2021/04/09

    Та нар ажлаа хийгээч сууж бхаар гараад хар

    Хариулах
  • 103.26.194.123
    2021/04/09

    Нэмээд байна бас дахин нэмээд байна

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/04/09

    Худалдааныхан чинь 300 к дуусгах гээд хөл хориогоор далимдуулаад нэмэгдсээр л байна шдээ

    Хариулах
  • 103.111.68.3
    2021/04/09

    Энд худлаа яриад сууж байтал чинь г адуур үнэ нь хаданд гарчихаад байна хөөе

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/04/09

    Хүмүүсээ гаргаач энд тэндгүй зүгээрл оффисдоо суугаад байвал ажил чинь явахгүй шүү

    Хариулах
  • 66.181.161.119
    2021/04/09

    Бүх юмны үнээ нэмээд байна. Арга хэмжээгээ аваач ээ? шөхтгаа?

    Хариулах
  • 103.140.11.38
    2021/04/09

    Яг хэлэх болохоор х атуу хориотой Очиж чадахгүй Шуурхай хэлэх утасаа үлдээгээч

    Хариулах
  • 202.21.108.143
    2021/04/09

    buh yumnii une nemegsen baihad yu yriad bga yum be

    Хариулах
  • 66.181.161.116
    2021/04/09

    Ард иргэд өөрсдөө Үнэ өсгөсөн тохиолдолтой таарвал холбогдох газарлуу нь цаг алдалгүй гомдол мэдээллээ хүргэх хэрэгтэй байна. Дэндүү хүлцэнгүй нэмсэн үнээр нь худалдан авалт хийж байна. Үүнтэй хамтдаа өөрсдийнхөө төлөө тэмцье.

    Хариулах
    • 202.9.46.22
      2021/04/09

      Tiinshde ixenx n duugail ungurdug xelexeer xudaldagch n toox ch ugui xaa saigui l iim bndaa gesen yum xeleel zogsoj bdag bas notin barimt bxgui ugdguishde manaix geed eswel unuudurtuu alga bn unuudur zasyylj bn gex met xeew neg xelne

  • 103.140.11.129
    2021/04/09

    Хаа сайгүй юмны үнэ нэмэгдсэн бна шүү

    Хариулах
  • 122.201.21.20
    2021/04/09

    Эрхийг ШОХТГ олгож огох.

    Хариулах
  • 122.201.21.20
    2021/04/09

    Онцгой уед унийн хоорогдол уусгэж б.гаа бол газар дээр нь торгох биш Гэрээ.эрхийг нь цуцлах хэрэгтэй.Тэгж унийг барьж чадна.Энэ эрхийг нь олгож огох ...

    Хариулах
  • 66.181.161.96
    2021/04/09

    Irged bid ch gesn ene tal deer hynalttai bn tsaashid ch gesn .yumnii vne arai heterch bga

    Хариулах
  • 202.126.88.166
    2021/04/09

    Их наяад хүнсний зах хил хаасан нэрээр далимдуулж, амтат чинжүүг 15000₮ болгож үндэслэлгүйгээр ашиг олж онцгой дэглэмийг далимдуулж иргэдийг хохироож бна. Хүнсний захуудаар шалгалт хийгээчээ

    Хариулах
  • 66.181.161.15
    2021/04/09

    Махны үнэ аймар нэмэгдэж байна лээ. Хархорин зах дээр ороод эхлээд хархад 11500 гэж байсан хоньны мах бүтэн тойроод 5 минутын дараа ирхэд үнэ бичсэн цаасаа аваад 14000 болж байна лээ. Арай юу хаха

    Хариулах
  • 122.201.24.11
    2021/04/09

    Байнга нэмэгдээд бхад юуны унэ буулгаваа.Шударга орсолдооний газар гэдгийг татан буулгавал таарна.Эрх мэдэл ч хурэхгуй ийм алба блаа гээд нэмэр алга.Тосвоос эдний албатуудыг тэжээхгуй болчихвол харин зардал хэмнэгдэнэ. Цунх баригчдад ажил огох гэж бгуулсан газар болоод бна.70 сая малтай байж махныхаа унийг барьчихаж чадахгуй ийм арчаагуй газар албуудаа даруй татан буулгаач.Хайран тосвийн хоронго,тэмээн дээр ямааны гарз хийдгээ больвол таарна.Эднийд зарж буй зардлыг хэмнээд улсад ганц бдаг уушиг орлох аппарат дээр нэмж авах хоронго босго.Ер нь энэ мэтчилэнгийн тосвоос ашиггуй зарлага гаргаад явдаг байгууллагуудыг татан буулгаж тосвоо чолоолох хэрэгтэй.Татварын монгийг ур ашиггуй зарж бгаагаа эргэж хараач ЕС-даа.

    Хариулах
  • 192.82.72.166
    2021/04/09

    Угаасаа л нэмэгдчихээд байхад юу харж,хянаж байна.Сүртэй сүртэй юм яриад л юу ч хийхгүй л суухын.

    Хариулах
  • 202.126.88.140
    2021/04/09

    unee nemsentei hariutslaga sain tootsooroi.

    Хариулах
  • 192.82.89.251
    2021/04/09

    Ха Ха урдаас орж ирж байгаа бараа чинь үнэтэй орж ирж байна

    Хариулах
  • 202.9.47.28
    2021/04/09

    sayhan l mahnii une 5000-6500 bsn ene hurtel nemegdeh ued arga hemjeenuudee avaad uil ajilgaag ni haahgui yasiin

    Хариулах
  • 202.9.47.28
    2021/04/09

    odroos odort nemegdeed bhd omno ingej amlaad yu hiisiin mah tengert hadaad buten neg hoyr nugaltsan bhd guril budaa nogoo gd nemegdeegui zuil gj alga

    Хариулах
  • 59.153.115.149
    2021/04/09

    Nemegdsen bn shuu mahni une airaau delguur zahaaraa ywj shalgaach

    Хариулах
  • 66.181.161.86
    2021/04/09

    hodoo oron nutgiin delguuruud bol buh baraa ni uniin hoorogdold ortsn bgaa shde ondog sh 700 geh jisheeni

    Хариулах
  • 202.21.108.176
    2021/04/09

    Барс 2 захад ногооны наймаачид шанцайг 1 кг 10.000 тэг зарж байна.

    Хариулах
  • 66.181.161.78
    2021/04/09

    Sain ajilaarai popoorood alga bolchihvoo

    Хариулах
  • 64.119.21.109
    2021/04/09

    Махны үнэ хэтэрлээ.Бөмбөгөрт 1кг хонины мах 12500 үхрийнх 15500.!!!ШӨХТБ шалгаж үзээчээ Иргэдэд мөнгө өгөх далимаар дариад л нэмэх байх

    Хариулах
  • 64.119.20.230
    2021/04/08

    Үнэндээ маш их нэмэгдэж байна наймаачид ар өврөөр нь маш их гэмээд л байна хоригддогүй юм байна шунал хүчтэй юмдаа

    Хариулах
  • 66.181.161.15
    2021/04/08

    дэнжийн мянгын хэдэн чёнждээ анхаарал тавиарай даа хамгийн түрүүлж үнэ нэмдэг шүү

    Хариулах
    • 59.153.115.149
      2021/04/09

      Zow yg hamgiin turuund ochij shalag