"И-Март" худалдааны төвийнхөн гадна орчноо цэвэрлэж, ил задгай хог хаяхгүй байхыг уриаллаа

Moderator
2021/04/08

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэрлэгээ хийж, орчны бохирдлын багасахад хувь нэмрээ оруулах үүрэг хүлээдэг. Тэгвэл Имартынхан иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажилд идэвх санаачлага гарган оролцсон байна. 

Тодруулбал, "И-Март" худалдааны төвийнхөн  өнөөдөр сэлбэ голын эрэг орчим болон нийтийн гудамж талбайн хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ. 

Хаврын хавсарга салхитай энэ үед ойр орчмоо энэ мэтчилэн үлгэр жишээ авч цэвэрлэх нь ААН болон иргэд бидний үүрэг юм. Нэн ялангуяа цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед гудамж талбайд ил задгай маск болон бусад хог хаягдал ихээр хаягдсан байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах мөн цаашлаад агаар дуслаар вирус тархах аюултай юм.

 Тиймээс та бүхнийг ил задгай хог хаягдлаа хаялгүй, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж эрүүл аюулгүй, цэвэр орчинг бий бүрдүүлэхийг уриалж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.