Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ирэх сард нэг сая төгрөгийг нь олгоно

Moderator
2021/04/08

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Харин тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон юм.

Тэгвэл тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан 216 мянган ахмадад ирэх тавдугаар сарын 20-ны өдөр нэг сая төгрөгийг олгохоор санхүүжилтийг бүрдүүлж дуусчээ. Тус санхүүжилтийг “Эрдэнэс силвер ресурс” компани бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан билээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр энэ талаар ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгийн зээлийн зөрүүтэй нийт 216 мянган иргэнд тус бүрт эрхийн бичгээр дамжуулан 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг манай компани гаргана. Манай хамт олон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цар тахлын энэ үед улсдаа дарамт болохгүйгээр өөрийн үйл ажиллагааны хүчин чадлаар ахмадуудад нэг сая төгрөг олгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлснийг ард түмэндээ дуулгахад таатай байна. Манай хамт олон 2021 оны тавдугаар сарын 20-нд тэтгэврийн зээл аваагүй 216 мянган ахмаддаа тус бүр нэг сая төгрөг олгох мөнгийг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ойрын гол зорилгодоо хүрсэндээ баяртай байна” гэжээ.

Одоогоор нэг сая төгрөгийг хэрхэн олгох журам хараахан тодорхой болоогүй байна.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2021/04/09

    Зөрүүтэй хүмүүсд яаах вэ

    Хариулах
  • 66.181.191.73
    2021/04/09

    1sariin zeel tegluulsen humuust zuruu uguhuu

    Хариулах
  • 202.126.89.32
    2021/04/08

    tuhain ved huul garahad bsn hugshid uud bolson. Vvniig yaj olgoh ve yu huutsulduh ve

    Хариулах
  • 192.82.90.141
    2021/04/08

    20 онд тэтгэвэрт гарсан хүмүүсийг хамруулна биздээ

    Хариулах
  • 64.119.16.62
    2021/04/08

    Тэтгэвэр урьдчилан авалгүй тооцоотой хүргэж ирсэний тус.төр засаг маань ахмад биднийг ялгавлан үзэлгүй тэгш гадаргуу хандсанд баярлаж бна

    Хариулах
  • 66.181.161.2
    2021/04/08

    Бухын доодхын хараад үнэг турж үхнэ гэгч юм болж дээ

    Хариулах
  • 192.82.75.72
    2021/04/08

    2020-оны 04-р сард тэтгэвэрт гарсан хүнд өгөх юум болов уу

    Хариулах
  • 202.21.96.212
    2021/04/08

    dfghj

    Хариулах
    • 64.119.23.234
      2021/04/09

      энэ тэтгэвэрийн зээл тэглэлт бол ямарч тооцоо судалгаагүй юм болсон л доо яасан гээч хамгийн бололцоотой ахмадууд зээлтэй байдаг гэдгийг мэдэхгүй шийдсэн зээл авч бизнес хийдэг ахмадууд олон байсан бас үр хүүхэд нь гайгүй юм хийчихдэг ахмадууд зээл авдаг байсан юм билээ тэд15 сая ын зээл авачихаад 6 саяаа төрөөр тэглүүлсэн байна бас үр хүүхдэдээ үнэтэй байр машин авах хурим найр аялал д ч заржээ түүнээс биш хоногийн хоолоо авахад хүрэхгүй дээ зээл хвдаг гэж бодон эндүүрсэн байсан шүү бүр 6 сараар нь зээл авдаг хүн олон байна гэлээ гээд 6 сар тэтгэвэргүй амьдарч болж байна гэдэг чинь болоод байгаа хүн биз дээ гэтэл өөрсдөө юу ч хийж чаддаггүй хамгийн ядуу ахмадууд зээл авдаггүй байжээ ёстой тэтгэврээрээ арай гэж болгодог ахмадууд хоосон хоцорсон тэгэхээр зарим ахмад 5 сая төгрөгөө улсаар тэглүүлсэн байна гэтэл нөгөө ядуу ахмад 1 сая төгрөг авна зөрүү нь4 сая төгрөг энэ зөв үү