Алтанцөгц суманд сураггүй алга болсон хүү амиа хорлосон байдалтай олджээ

Moderator
2021/04/08

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай Т хүү гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тус хүүг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг долоон хоног тасралтгүй эрэн хайсан ч ямар ч сураг ажиг, ул мөр олдохгүй байгаад сумын иргэд гайхшаа бараад байсан аж.
Тэгвэл тус хүү өчигдөр /2021.04.07/ сумын захад байрлах нэгэн гүүрний доороос хоолойгоо боомилж амиа хорлосон байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн өдөр Т хүү гэрийнхэнтэй үл ялиг муудалцан гэрээсээ гарсан гэх ба хамгийн сүүлд сумынхаа тоглоомын талбай дээр тоглож байсан гэдгийг мэдээлж байсан юм. Хүү 16 настай ба ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байжээ. Одоогоор хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа
аж.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.38
    2021/04/10

    Suuliin ued amia xorlolt ix boljee xuuxdud eejteigee muudaltsaad userch uxlee l gxi yaxaaraa ingeed bdi xaramsaltai

    Хариулах
  • 202.126.88.149
    2021/04/08

    Алаад байна даа, манай мөрдөнгийн цагдаа нар үнэхээр муу болсон юм байна даа

    Хариулах
  • 192.82.74.103
    2021/04/08

    Тэр гүүр гүйдэлтэй болсон байхөө.Аллах өршөөг

    Хариулах
  • 66.181.180.180
    2021/04/08

    7 хоног хаагуур хайсан юм болдоо олохгүй. Зайлуул.

    Хариулах