ШУУРХАЙ : Сүүлийн 24 цагт 554 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Moderator
2021/04/08

Сүүлийн 24 цагт 11116 хүнээс  шинжилгээ авснаас 554 хүнд коронавирус илэрчээ. Мөн нэг хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.