​С.Энхболд: Хөл хорихгүй бол өдөрт батлагдах тохиолдлын тоо 3000 давах болно

Moderator
2021/04/08

Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮОНРТ-д цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө: 

1. ЭМЯ хөл хорих саналаа Засгийн газарт оруулсан. Би өөрөө хувь хүний хувьд хөл хорионы эсрэг байгаа, амьдрал хэцүүднэ.  Харин эмч хүний хувьд хэлэхэд хөл хорио тогтоож байж халдаврын эрчмийг барина, вакцинжуулалт үр дүнтэй болно.

2. Хэрвээ "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийгээгүй бол өдөрт гарах халдварын тохиолдол 5-6 мянга хүрэх байсан. 

3. Нийслэлд 2107 ор бэлдсэн, нийт тохиолдлын 85-90 хувь нь хөнгөн учир гэрээр эмчилж байна. Гол нь өөрийн хүсэлтийг харгалзаж байгаа.

4. Ковидтой өвчтөний нэг хүний эмчилгээний дундаж  зардал 4 сая 300 мянган төгрөг гэж гарсан. Энд бүх л үйл ажиллагаа, аппарат, ажилчдын хувцас хэрэгслэл багтаж байгаа юм. 

5. Одоогоор 1350 хүн гэрийн тусгаарлалтад байгаа.

6. Эмнэлэгт бол 10 хоног эмчлээд гэрт нь гаргаж байгаа.

7. Хөл хорихгүй бол халдврын тоо одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ. Өдөрт батлагдах тохиолдлын тоо 1000-3000 хүрнэ. 

8. Ямарч цар тахлыг хөл хорио тогтоож байж л хумьдаг.

9. 24-54 насны хүмүүс халдварт илүү өртөж байна. Ажлын байр болон гэр бүлийн орчноос халдвар илэрч байна.

10. Одоогоор 330 мянга гаруй хүнд вакцин хийсэн. Хүн амаа вакцинжуулалтаар Азидаа тавд, дэлхийд 17-д орж байгаа. Одоо ОХУ-аас нэг сая, БНХАУ-аас 900 мянган тун вакцин орж ирж байгаа.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.49
    2021/04/08

    Харин ч эсрэгээрээ, халдвар авагсадын тоо нэг их удахгүй буух ёстой. Хэрвээ эд нарын улайраад шахаад байгаа Хятад вакцин нь үнэн вакцин бол. бол

    Хариулах
  • 202.9.46.89
    2021/04/08

    hul horio hiie gheer ardiin nam n ail urh bvr say tugruguu uguhgvi gd uguh gehleer erunhiilugchiin songuuliar bodoj tuluvluj bsan ajil ni nurchih gd er n tgd ard irgedee boddog ymuu daa shal hudlaaa

    Хариулах
  • 192.82.77.24
    2021/04/08

    ЕР НЬ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭМЧ НАРААСАА ЭХЛЭЭД ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ИХ БАЙДАГ ШҮҮ ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД БҮХНИЙГ АШГИЙН ТАЛААС ХАРЖ БОЛОХГҮЙ ЭМЧ НАР ИХ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА ГЭХДЭЭ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮЙЛДЭЛ БҮР ДЭЭРЭЭ МӨНГӨ АШИГ ХАРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙГАА

    Хариулах
    • 64.119.24.49
      2021/04/10

      хятад вакцин ы үр дүн муу байгаа юм бишүү яагаад вакцин хийлгэсэн 800 гаруй хүн халдвар авав гэдэг л сонин байна хэлэхээр өөрсдөөсөө боллоо гэх юм